НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН “ЦАХИМ ЭЛСЭЛТ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА
ОГНОО : 2019/08/23 УНШСАН: 505

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН “ЦАХИМ ЭЛСЭЛТ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Мэдээлэл тенхологийн газар хамтран эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд төрийн үйлчилгээг нээлттэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, цахим бүртгэл-мэдээллийн нэгдсэн удирдлагаар төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн “Цахим бүртгэл”-ийн үйл ажиллагаа 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

2019-2020 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн “цахим бүртгэл”-ийн үйл ажиллагаа 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжилж цахим бүртэлийн хугацаанд 31340 хүүхэд бүртгүүлсэн байна.

Нийслэлийн төрийн өмчийн  цэцэрлэгийн “цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт амжилттай явагдаж, элсэлтийн үр дүнг системд бүртгүүлсэн гар утас болон цэцэрлэгийн нээлттэй самбараар мэдээллэн ажиллалаа.

Өнгөрсөн хичээлийн жилд хамран сургалт 80.1 хувьтай байсан бол 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэгийн хамрагдалтын хувийг 84%-д хүргэхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ