БНСУ-ЫН НАМ ЯН ЖҮ ХОТЫН МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ САНГИЙН 21 ДЭХ УДААГИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
ОГНОО : 2019/08/19 УНШСАН: 476


БНСУ-ЫН НАМ ЯН ЖҮ ХОТЫН МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ САНГИЙН 21 ДЭХ УДААГИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

 

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойд зориулсан "Солонгосын 7 хоног" арга хэмжээ үргэлжилж байна. Уг арга хэмжээний хүрээнд БНСУ-ын Намянжү хотын Монголын боловсролыг дэмжих сангаас  сурлага сайтай, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой тэтгэлэгийн батламжийг оюутан сурагчдад гардуулах үйл ажиллагааг өнөөдөр  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.

Уг тэтгэлэг 21 дэх жилдээ олгогдож байгаа юм.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга оролцож тэтгэлэгт хамрагдсан нийт оюутан сурагчдад сурлага хөдөлмөрийн амжилт хүсээд, тус сангийн үйл ажиллагааг явуулж буй албаны хүмүүст талархал илэрхийллээ.

Өдөрлөгийн үеэр тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад батламж гардуулахаас гадна нийслэлийн БЗД-ийн 79 дүгээр сургууль, 167 дугаар цэцэрлэгийн удирдлагуудад боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн батламж гардууллаа. 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ