ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЛОО
ОГНОО : 2019/07/19 УНШСАН: 534

ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЛОО

 

 

Улаанбаатар                                                                                                             2019.07.19

 

Эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй бус байдлыг иргэд, байгууллагад хүндрэлгүй, ил тод, нээлттэй зохицуулахын тулд  2016-2017 оны  хичээлийн жилээс төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулсан.

2019-2020 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90000 хүүхэд, төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 33000 гаруй хүүхэд, нийт 714 цэцэрлэгт 123000 гаруй хүүхэд хамрагдах төлөвтэй байна.

2019-2020 оны хичээлийн жилд дээрх арга хэмжээг үргэлжлүүлэн явуулах бэлтгэл хийгдлээ. Төрийн өмчийн цэцэрлэгт цахим бүртгэлд бүртгүүлж шинээр 18849 хүүхэд элсэх боломжтой бөгөөд шинээр 2 настай 11913 хүүхэд элсүүлэх юм.

     “Цахим бүртгэл” бүртгэл 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг дуустал 30 хоног үргэлжилнэ.

Шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг дараах зааврын дагуу бүртгүүлнэ.

  1. 2017 оны 01 дүгээр сарын 01-ээс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн 2 настай хүүхэд бүртгүүлнэ.
  2. 2014-2016 онд төрсөн 3-5 настай хүүхдийг бүртгүүлэхдээ хамран сургах тойргийн цэцэрлэг нь шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд бүртгүүлэх боломжтойг анхаарна уу.
  3. Бүртгүүлэхдээtsetserleg.ulaanbaatar.mn системд нэвтрэн орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор гарч ирэх нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрэх товчийг дарна.
  4. Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин сууж байгаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.
  5. Хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авахногоонөнгийн товч дээр дарна.
  6. Таны гар утсанд бүртгэлийн 6оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.

“Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн БААСАН гаригийн 09:00 цагт нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг явагдана. Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.

Өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг 2019 оны 08 дугаар сарын 26-30-ний өдрүүдэд харьяа цэцэрлэг дээр очиж гэрээгээ сунгуулна.

Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд 2019 оны 07 дугаар сарын 22-аас зөвхөн ажлын өдрүүдэд тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, 2019 оны 08 дугаар сарын 12-ний өдрөөс хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой.

“Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын системд бүртгүүлсэн гар утсанд мессэжээр илгээнэ. Мөн tsetserleg.ulaanbaatar.mn системийн “Шалгах”цэс рүү орж хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг оруулж, цэцэрлэгтээ элссэн эсэхийг шалгах боломжтой.

Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт элсэж байгаа болон зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг цахимаар зохион байгуулахгүй бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.

Мэдээлэл авах:

Цахим хаяг: tsetserleg.ulaanbaatar.mnwww.edub.edu.mn

Утас:

 

Нийслэлийн Боловсролын газар 70113032;

Нийслэлийн мэдээллийн технологийн газар 330844;

БГД-ийн Боловсролын хэлтэс 70120351

БЗД-ийн Боловсролын хэлтэс70100546;

СБД-ийн Боловсролын хэлтэс 70111606;

СХД-ийн Боловсролын хэлтэс70171110;

ЧД-ийн Боловсролын хэлтэс 315442;

ХУД-ийн Боловсролын хэлтэс342472; 342472

НД-ийн Боловсролын хэлтэс 70233008;

БНД-ийн Боловсролын хэлтэс70213815;

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ