"Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт - сургалтын таатай орчны бүрдэлт" сэдэвт төсөлт ажлын хүрээнд хийсэн туршлага судлах сургалт
ОГНОО : 2019/06/28 УНШСАН: 1008

“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН

ХЭРЭГЖИЛТ – СУРГАЛТЫН ТААТАЙ ОРЧНЫ БҮРДЭЛТ” СЭДЭВТ ТӨСӨЛТ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ТУРШЛАГА СУДЛАХ СУРГАЛТ

 

“Төрөөс боловсролын талаарх баримтлах бодлого”, “СӨБ-ын сургалтын талаар баримтлах бодлого”, “СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НБГ-аас санаачлан НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга Д.Мөнхжаргалын дэмжлэгтэйгээр “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт – сургалтын таатай орчны бүрдэлт” сэдэвт төсөлт ажлыг 2018 оны 04 сараас хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэ удаад БНСУ-ын Сөүл хотын Догсон их сургуультай хамтран “Сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн, эрхлэгч, арга зүйч, багш нар, СӨБС-ийн захирал, багш нарын туршлага судлах сургалт”-ыг 2019 оны 06 дугаар сарын 17-оос 6 дугаар сарын 23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү туршлага судлах сургалтад НБГ- ын БХХ-ийн СӨБ, цэцэрлэгийн менежмент хариуцсан ахлах мэргэжилтэн З.Болормаа, СӨБС-ийн сургуулийн захирал Л.Ганцэцэг болон багш О.Туяа, НД-ийн БХ-ийн СӨБ

хариуцсан мэргэжилтэн Х.Мөнгөнтуяа болон нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч 7, арга зүйч 5, багш 1 нийт 17 төлөөлөгч оролцов.

Сургалтад оролцогчид БНСУ-ын СӨББ-ын сургалтын хөтөлбөрийн онцлог, сургалтын чиг хандлагын талаар лекц, семинаруудад хамрагдахын зэрэгцээ Догсон их сургуулийн харьяа цэцэрлэг, бусад тэргүүний цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа, орчинтой нь танилцаж туршлага судаллаа.

ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАН ҮЗЭХ
Сэтгэгдэл
Шинэ мэдээ