УРИАЛГА
ОГНОО : 2019/06/17 УНШСАН: 174

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДЛАГА, БАГШ, АЛБАН ХААГЧДАД

 

Монгол Улсын Засгийн газраас үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, импортыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг сайжруулах зорилгоор 2019 оныг Эх оронч худалдан авалтын жил болгон зарласан.

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, эх оронч худалдан авалт хийснээр дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг дэмжихэд түлхэц болох ач холбогдолтой юм.

Иймд та бүхнийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх оронч худалдан авалт хийхийг уриалж байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ