Нийслэлийн Боловсролын салбарт тулгамдсан, шийдэл хүлээж буй асуудлаар уулзалт зохион байгууллаа
ОГНОО : 2019/06/12 УНШСАН: 481

Нийслэлийн Боловсролын салбарт тулгамдсан, шийдэл хүлээж буй асуудлаар уулзалт зохион байгууллаа

 

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Нийслэлийн Боловсролын газрын удирдлагууд, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нар уулзаж нийслэлийн боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдэх талаар санал солилцох уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд Т.Ням-Очир дарга салбарын яамнаас баримталж буй бодлого, зорилт, хийж хэрэгжүүлж буй ажил болон сургалтын хөтөлбөрийн сайжруулалтын талаар товч мэдээлэл хийлээ.

Мөн Нийслэлийн Боловсролын газраас дараах хэд хэдэн тулгамдсан асуудлуудыг тавьж хариулт авлаа.

  • 2019 оны хүлээгдэж буй тооцооллоор нийслэлийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуульд 23,1 тэрбум төгрөг, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 9,8 тэрбум төгрөг нийт 32,9 тэрбум төгрөгийн дутагдах цалин, хөлс, урамшуулал, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг Сангийн яаманд уламжлан, төсвийг нэмэгдүүлэх;
  • Нийслэлийн Боловсролын газрын 2019 оны цалин, хөлс, НДШ-ийн зардалд шаардлагатай 62.2 сая төгрөгийг хэрхэн шийдвэрлэх;
  • Хүүхэд харах үйлчилгээний асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх, хэрвээ хүүхэд харах үйлчилгээний үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхээр бол энэ чиглэлийг хариуцсан хүний нөөцийн асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх, төсөвт суулгах;
  • НБГ болон дүүргүүдийн боловсролын хэлтэст сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Одоогийн байгаа эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан албан тушаалаас тусад нь салгах, үүнд шаардагдах зардлыг Сангийн яаманд уламжлан, төсвийг нэмэгдүүлэх;
  • БСШУСЯ-наас лаборатори сургуулиудын захирлуудын мэргэжлийн зэргийг хэвээр үлдээх чиг барьж байгаа бол нийслэлийн ЕБС-иудын захирлуудыг ижилхэн түвшинд шийдвэрлэх;
  • Олимпиадын төслийн журамд орхигдсон англи хэл, орос хэлний олимпиадыг нэмж, тусгаж оруулах;
  • Багшлах эрх олгох тухай сайдын 305 дугаар тушаал хүчингүй болсон. Цаашид хэрхэн шийдвэрлэх;
  • Сургууль, цэцэрлэгийн удирдах, гүйцэтгэх, туслах ажилтанд ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг хэрхэн зохицуулах;
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, албан тушаалтны албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах талаар;
Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ