“Мэдээлэл технологийн боловсролын орчин болон сургалтын чанар сайжруулах” төслийн санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ боллоо
ОГНОО : 2019/06/09 УНШСАН: 438
“Мэдээлэл технологийн боловсролын орчин болон сургалтын чанар сайжруулах” төслийн санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ боллоо

Нийслэлийн боловсролын газар, Нийгмийн халамж, соёл боловсролыг дэмжигч Ирээдүйн Монгол төрийн бус байгууллага хамтран БНСУ-ын SMILEGATE сангийн дэмжлэгтэйгээр “Мэдээлэл технологийн боловсролын орчин болон сургалтын чанар сайжруулах” төслийг хэрэгжүүлэн орчин үеийн шийдэл бүхий мэдээлэл технологийн кабинетыг Баянзүрх дүүргийн 79-р сургуульд байгуулах, нийслэлийн багш, сурагчдын мэдээлэл технологийн боловсролыг дээшлүүлэн сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ боллоо. Уг төсөл нь 2019 оны 05-р сараас 2020 оны 4-р сард хэрэгжинэ.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ