БНСУ-ын Онгун ротари клубтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
ОГНОО : 2019/06/09 УНШСАН: 394
Бүгд найрамдах Солонгос улсын Онгун ротари клубын ерөнхийлөгч, зөвлөх, "Korean Polytechnics university"-ийн профессорууд Нийслэлийн Боловсролын газарт 2019 оны 06 дугаар сарын 05-нд зочиллоо. Тус айлчлалын хүрээнд Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж, 2019 оны 7 дугаар сарын 12-20-ны өдрүүдэд тус сургуульд 3 багш, 18 сурагч ирж сургуулийн багш сурагчдад сургуулиа сурталчлах, хийсэн бүтээлүүдээ танилцуулах, мөн хөрөнгө оруулалтаар газарзүйн иж бүрэн кабинет байгуулах, сургуулийн дээврийг засварлах, гадна хашаа хайс шинэчлэн солих зэрэг ажлуудыг хийнэ.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ