БАГАНУУР ДҮҮРЭГТ ЗУНЫ ЦЭЦЭРЛЭГ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
ОГНОО : 2019/06/04 УНШСАН: 457

БАГАНУУР ДҮҮРЭГТ ЗУНЫ ЦЭЦЭРЛЭГ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

            Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 01-ний 183 дугаар тогтоол, Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2019 оны 5 дугаар сарын 14-ний 1а/4231 дугаартай албан бичиг, Нийслэлийн Боловсролын газрын 2019 оны 5 дугаар сарын 20-ний 01/789 дугаартай албан бичгийн дагуу тус дүүргийн 9 цэцэрлэгийн эцэг эхчүүдээс зуны цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн саналыг авахад 120 хүүхдийн санал ирсэн. Саналын дагуу зуны цэцэрлэгт шаардагдах цалин, хоол бусад хувьсах зардлын тооцоог хийж цэцэрлэгийн батлагдсан төсөвт багтааж 235 дугаар цэцэрлэг дээр  ажиллуулахаар Багануур дүүргийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 03-ны А/180 дугаар захирамж гарсан. Тус 235 дугаар цэцэрлэг дээр  6 дугаар сарын 03-ны өдрөөс 4 бүлгийн 118 хүүхэд хүлээн авч ажиллуулж байна.

 

БАГАНУУР ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл
Шинэ мэдээ