"Нийслэлийн шилдэг сурагч" шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо
ОГНОО : 2019/05/31 УНШСАН: 730

НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ СУРАГЧ” ШАГНАЛ ГАРДУУЛАХ

ЁСЛОЛЫН  АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

 

Суурь, бүрэн дунд боловсролын сургалтын чанарыг сайжруулах, суралцагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох, багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн дүүрэг, нийслэл, улсын чанартай олимпиадууд зохион байгуулагдсан.

Олон улсын болон улс, хотын олимпиадад тэргүүлж, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа шалгарч Улаанбаатар хотынхоо нэр хүндийг алдаршуулсан сурагчийг шагнах үйл ажиллагаа 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы нэрэмжит нийслэлийн Шилдэг сурагч шагналыг 11 сурагчид гардуулж хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлж, нийслэлийнхээ нэрийг өндөрт өргөсөн сурагчдад баяр хүргээд сурлагын өндөр амжилт хүслээ.

Улсын төрөлжсөн олимпиад 3-н үе үеттайгаар зохион байгуулагдаж сургуулийн олимпиадад 70000 гаруй сурагч, дүүргийн олимдиадад 29809 сурагч, нийслэлийн олимпиадад 5000 гаруй сурагч, улсын олимпиадад 162 сурагч тус тус оролцсон. Төрөлжсөн олимпиад нь 11 төрөл, 68 ангиллаар явагдаж сургууль, дүүрэг, нийслэлийн аварга сурагчдаа шалгаруулан улсын олимпиадад амжилттай оролцсон төдийгүй ази, олон улсын олимпиадад медальт байранд шалгарлаа.

Улсын олимпиадад 12 дугаар ангийн 15 төрөлд оролцож 10 төрөлд нь нийслэлийн сурагчид тэргүүн байрт шалгарсан амжилтаар энэ хичээлийн жилийг үдэж байна. 

 

“Шилдэг сурагч”

1. Сайнбуянгийн Бат-Оргил      Сүхбаатар дүүргийн “Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Физикийн хичээлийн улсын олимпиадын аварга

2. Энхбатын Төрбат                   Баянгол дүүргийн “Эрхэт-Эрдэм” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Мэдээллийн технологийн хичээлийн улсын олимпиадын аварга

3. Дамдины Баатархүү              Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Түүхийн хичээлийн хот, улсын олимпиадын аварга

4. Баттулгын Номунзул             Сүхбаатар дүүргийн “Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Англи хэлний хичээлийн улсын олимпиадын аварга

5. Отгонбаатарын Уянга            Баянзүрх дүүргийн “Шинэ Монгол” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Монголхэлний хичээлийн улсын олимпиадын аварга

6. Болдбаатарын Оргил            Баянзүрх дүүргийн “Шинэ монгол” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Дизайн технологийн хичээлийн хот, улсын олимпиадын аварга

7. Амарсайханы Мандахнар     Баянзүрх дүүргийн “Глобал” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Дүрслэх урлагийн хичээлийн хот, улсын олимпиадын аварга

8. Баатархуягын Наранбаатар   Сүхбаатар дүүргийн Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах лаборатори сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Нисэх загварын төрлийн хот, улсын олимпиадын аварга

9. Амарсанаагийн Ашид           Хан-Уул дүүргийн “Орчлон” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Химийн хичээлийн улсын олимпиадын аварга

10. Мөнгөншагайн Гэгээнбилэг  Сүхбаатар дүүргийн АШУҮИС-ийн лицей сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, Биологийн хичээлийн улсын олимпиадын аварга

11. Ганбаатарын Наранцацралт            Математикийн,  физик, химийн хичээлийн улсын олимпиадын алт мөнгөн медальт

Шагнал гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг хааж Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Ш.Анхмаа: “Хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлж, нийслэлийнхээ нэрийг өндөрт өргөсөн сурагчид та бүхэндээ баяр хүргээд сурлагын өндөр амжилт хүсье. Энэ шагнал нэг талаар урамшуулал боловч, нөгөө талаар хариуцлага дагаж байгаа юм шүү.” гэж онцоллоо.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ