Дунд, ахлах ангийн сургалтын менежер сонгон шалгаруулж авна.
ОГНОО : 2019/05/29 УНШСАН: 514
Улаанбаатар бүрэн дунд сургууль дунд, ахлах ангийн сургалтын менежер сонгон шалгаруулж авна. 

1. Тавигдах шаардлага
  • Боловсролын байгууллагад 15-аас дээш жил ажилласан байх
  • Мэргэжлийн зэрэгтэй байх / тэргүүлэх, зөвлөх/
  • Бүрэн дунд боловсролын хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах чадвартай байх
  • 50-аас доош насны байх /1969.07.01-нээс хойш төрсөн/
2. Бүрдүүлэх материал
  • Албан хаагчийн анкет
  • Өөрийн товч түүх, намтар
  • Диплом /Баклавр, магистр, доктор/-ын хуулбар
  • Тэргүүлэх, зөвлөх зэргийн үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт /Ажиллаж байгаа сургуулийн захирлын тодорхойлолт/
3. Бүртгэлийн хугацаа: 2019 оны 05-р сарын 27-наас 06-р сарын 7-ны ажлын өдрүүдэд 09.00-15.00 цагийн хороонд хүний нөөцийн хэлтэст өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. 

4. Сонгон шалгаруулалт: 
1-р шат: Материал шалгах, материалын шалгалтад тэнцсэн хүмүүст ажлын ярилцлагад орох тухай утсаар мэдээлнэ.
2-р шат: Ажлын ярилцлага

5. Холбоо барих утас: 99088844

Жич: Хүлээн авсан материалыг буцаан олгохгүй болно. 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ