НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ЗАХИРЛУУДЫН ГРАФИКТ СУРГАЛТ БОЛЛОО
ОГНОО : 2019/05/28 УНШСАН: 972

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН

ЗАХИРЛУУДЫН ГРАФИКТ СУРГАЛТ БОЛЛОО

 

Нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09.00-12.00 цагийн хооронд “БАГШ ХӨГЖЛИЙН ОРДОН”-д ээлжит графикт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг Нийслэлийн Боловсролын газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул нээж “АМЖИЛТЫН ГАРАА III IV шалгалт явагдсан байдал болон анги дэвших болон улсын шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

 

Сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 93 захирал хамрагдсан бөгөөд Удирдлагын академийн багш, доктор /Phd/, дэд профессор Т.Алтанцэцэг “ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ УДИРДАХУЙ” сэдвийн хүрээнд хамт олныг манлайлах, өөрийгөө таньж мэдэх аргууд, харилцааны ур чадваруудын талаар лекц уншлаа.

 

Амжилтын гараа уралдаанд шалгарсан нийслэлийн 25 сургуульд  Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, бодлогын хэрэгжилтийн хэлсийн дарга Ц.Жаргалантуул, ахлах мэргэжилтэн Т.Сараннэмэх нар шагнал гардуулах үйл ажиллагаа болов.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ