НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ДУГААР АНГИЙН СУРАГЧДАД “ШУДАРГА ЁСЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ХӨТӨЛБӨРТ ХИЧЭЭЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ
ОГНОО : 2019/05/28 УНШСАН: 375

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ДУГААР АНГИЙН СУРАГЧДАД “ШУДАРГА ЁСЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ХӨТӨЛБӨРТ ХИЧЭЭЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

 

Канадын засгийн газрын дэмжлэгтэйгээр Азийн сан, Нийслэлийн Боловсролын газар, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг хамтран нийслэлийн  төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн 12 дугаар ангийн анги удирдсан багшаар дамжуулан шударга байдал ба ёс зүйн хичээлийг: Тэгш ёс, шударга ёсны зарчим, шударга ба шударга бус байдлын учир шалтгаан, авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар болон ёс суртахуунтай, шударга байх итгэл үнэмшлийг сурагчид олж авах мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилгоор 2019 оны 2-р улиралд хэрэгжүүлэн ажиллалаа.    

Үйл ажиллагааны хүрээнд: 

- Нийслэл, дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдэд зориулсан шударга ёсны үзэл санаа бүхий дээрх агуулга, арга зүйн талаар хэрхэн бусдад зөвлөн туслах сэдвийн хүрээнд мэдээлэл өгөх сургалт /Нийслэлийн боловсролын газар болон 9 дүүргийн 21 мэргэжилтэн/

- Нийслэлийн ЕБС-ийн захирлуудад олон нийтийн оролцоот сургуулийн загварт үндэслэн сургуулийн засаглалд өөрийн үнэлгээ хийх аргачлалд суралцах, авлига, ашиг сонирхлын зөрчилгүй сургуулийн сайн засаглалын талаарх үндсэн ойлголт зэрэг мэдээллийг өгөх сургалт, хэлэлцүүлэг /Нийслэлийн 130 сургуулийн захирал, удирдлага/

- Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн 12 дугаар ангийн анги удирдсан багш нарт шударга ёс хөтөлбөрийн үзэл санаа, авлигыг үл тэвчих санаа бүхий агуулгаар ахлах ангийн сурагчдадаа хэрхэн сургалтыг зохион байгуулах арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сургалтыг зохион байгуулсан ба,

- Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдад зориулсан “Шударга байдал ба шударга бус байдал”-ын тухай 2 цагийн хэлэлцүүлэгт хичээлийг  нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын 159 сургууль, 3 НТБТ-ийн 277 анги удирдсан багшаар дамжуулан хичээлийн бус цагаар нийт 6712 сурагчдад хүргэж ажиллалаа. 

Хөтөлбөрийн хаалтын уулзалт хэлэлцүүлгийг 5 дугаар сарын 27-ны өдөр БЗД-ийн 84 дүгээр сургуулийн урлаг зааланд зохион байгуулж, нийт 188+13=201 хүн оролцлоо.

Уулзалт хэлэлцүүлгийн үеэр ”Шударга ёсыг бэхжүүлэх нь” хөтөлбөрт хамрагдсан сургуулийн оролцогсод дээрх үйл ажиллагааг цаг үеэ олсон, маш хэрэгцээтэй агуулга, арга зүй  болохыг дурдаад суралцагсдад төдийгүй багш нарт энэ мэдлэг, чадвар их чухал тул багшийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэн чадавхжуулах замаар хэрэгжүүлж байгаа нь маш үр дүнтэй байна, иймээс ерөнхий боловсролын бүх сургуулиудад хүргэж ажиллах нь зүйтэй гэсэн саналууд гарч байлаа. Мөн хөтөлбөрт хамрагдсан сургуулийн удирдлагууд суралцагсдад багаас нь шударга байдал ба ёс зүйтэй байдлын талаарх зөв хандлага төлөвшүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадварт сургах хэрэгцээ, шаардлага их байгааг дурьдаж байлаа.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ