НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЕБС-ИЙН XII ДУГААР АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОГДСОН “АМЖИЛТЫН ГАРАА-III, IV” УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРГУУЛИУДАД ӨРГӨМЖЛӨЛ ГАРДУУЛЛАА
ОГНОО : 2019/05/28 УНШСАН: 1692

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН  ЕБС-ИЙН XII  ДУГААР АНГИЙН

СУРАГЧДЫН ДУНД  ЗОХИОГДСОН АМЖИЛТЫН ГАРАА-III, IV”

УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРГУУЛИУДАД ӨРГӨМЖЛӨЛ ГАРДУУЛЛАА

 

Суралцагчдын сурлагын амжилт чанарыг ахиулах, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, шалгалт өгөх сэтгэл зүйн бэлтгэл хангах, тестийн шалгалтын найдвартай байдалд хяналт тавих, хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Амжилтын гараа” уралдааныг нийслэлийн Боловсролын газар 2017-2018, 2018-2019, 2019-2020 оны хичээлийн жилүүдэд  зохион байгуулж, уралдааны хэрэгжилтийг дүгнэхээр болсон билээ.

Нийслэлийн Боловсролын газраас санаачлан “АМЖИЛТЫН ГАРАА” уралдааныг  хоёр дахь хичээлийн жилдээ зохион байгуулж байна.

Эхний шатны уралдааныг  Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1133 дугаар захирамжийн дагуу   “АМЖИЛТЫН ГАРАА-III уралдааныг амжилттай зохион байгуулсан. Уралдаанд Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 106 сургуулийн 12  дугаар ангийн 5177 сурагчдын дунд  амжилттай зохион байгуулагдсан. Боловсролын үнэлгээний төв, тестийн материалыг 10 судлагдахуун тус бүрээр боловсруулах, машинаар уншуулах, дүн шинжилгээ хийх ажлыг гүйцэтгэн хамтран ажилласан.

II шатны уралдааныг Математик, Монгол хэл бичиг, Нийгэм судлал, Түүх, Газарзүй, Хими, Биологи, Физик, Англи хэл, Орос хэлний хичээлийн шалгалтыг  2019 оны 04 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/326 дугаар захирамжийн дагуу “АМЖИЛТЫН ГАРАА-IV уралдааныг нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 106 сургуулийн 12  дугаар ангийн 5609 сурагчдын дунд 10 судлагдахуунаар, төрийн бус өмчийн 81 сургуулийн 2337 сурагч монгол хэл бичгийн хичээлийн шалгалтыг өгч, амжилттай зохион байгууллаа. 2 шат тус бүрт давхардсан тоогоор 20538 суралцагч хамрагдсан байна.

“Төнер инк сервис” ХХК-тай хамтран ажиллаж, нийслэл, дүүргийн дундаж, сургууль, сурагч бүрийн үзүүлэлтийг судлагдахуун тус бүрээр гаргасан нь багш нар системтэйгээр суралцагчдын элсэлтийн ерөнхий шалгалт өгөх  бэлтгэлийг хангах боломжийг  бүрдүүлж байна. Мөн судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүд шалгалтын үр дүнд суурилан багш нарт зориулсан зөвлөмж гаргасан нь үр дүнтэй ажил болж байна.

 

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН  ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 12 ДУГААР АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД  ЗОХИОН БАЙГУУЛСАН АМЖИЛТЫН ГАРАА- III, IV” УРАЛДААНД БУСДЫГАА МАНЛАЙЛАН ШАЛГАРСАН СУРГУУЛИУДЫН ЖАГСААЛТЫГ ХАРУУЛБАЛ:

ДҮҮРЭГ

ШАЛГАРСАН СУРГУУЛЬ

1

Баянзүрх

1

33-р сургууль

2

48-р сургууль

3

21-р сургууль

4

92-р сургууль

5

84-р сургууль

2

Баянгол

6

13-р сургууль

7

93-р сургууль

8

28-р сургууль

3

Хан-Уул

9

52-р сургууль

10

15-р сургууль

11

32-р сургууль

4

Сонгино-Хайрхан

12

65-р сургууль

13

ИЦ 1-р ахлах

14

76-р сургууль

15

67-р сургууль

16

ИЦ 2-р ахлах

5

Чингэлтэй

17

24-р сургууль

18

23-р сургууль

19

5-р сургууль

6

Сүхбаатар

20

11-р сургууль

21

Байгаль-Эх лицей ахлах сургууль

22

1-р сургууль

7

Багануур

23

Оюуны эрин ЦС

8

Налайх

24

Эрдмийн Оргил ЦС

9

Багахангай

25

Хангай ЦС

 

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ