“БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХООЛ ШИМ ТЭЖЭЭЛ БА ӨВЧЛӨЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2019/05/23 УНШСАН: 357

“БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХООЛ ШИМ ТЭЖЭЭЛ БА ӨВЧЛӨЛ”

СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

БНСУ-ын KOICA олон улсын байгууллага, “WITH” төрийн бус байгууллагын санхүүжилтээр Нийслэлийн Боловсролын газар болон ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн сургууль хамтран 2018-2020 онд хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежментийг сайжруулах” төслийн хүрээнд удирдах ажилтнуудад зориулан зохион байгуулж буй гурав дахь удаагийн сургалтыг  2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ШУТИС дээр зохион байгуулагдлаа.

Сургалтад Боловсрол Соёл Шинжлэх ухаан спортын яам, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Дотоод аудитын газар, дүүргүүдийн Боловсролын хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, “Асгат”, “Багачууд хүнс”, “Хүнс хангамж төв”, “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын удирдлага болон холбогдох албан тушаалтнууд 41 хүн оролцлоо.

Тус сургалтад “WITH ТББ-ын Судалгаа, шим тэжээлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Со Ён Гён (Suh Younkyoung) “Бага насны хүүхдийн хоол шим тэжээл ба өвчлөл” сэдвээр, ШУТИС-ийн дэргэдэх Шим тэжээл судлалын төвийн дарга Ц.Зууннаст “Хүнсний бүтээгдэхүүний илчлэг тооцоолол” сэдвээр илтгэл танилцуулсан.

Сургалтад оролцогчид илтгэгч нараас хоол үйлдвэрлэл үйлчилгээнд тулгарч буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал сэтгэгдлээ солилцлоо. Тус сургалт нь холбогдох мэргэжлийн байгууллагуудыг хүүхдийн хоол, шим тэжээлийн талаар нэгдсэн ойлголттой болгох, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулахад тус  болохуйц үр дүнтэй ажил боллоо.

 

 Сургалтын материалыг эндээс татна уу.

PPT-1

PPT-2

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ