Халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн удирдах ажилтнуудыг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллалаа
ОГНОО : 2019/05/03 УНШСАН: 204

Халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн удирдах ажилтнуудыг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллалаа

 

“Сургуулийн орчинд халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх ба тархалтыг  бууруулах нь” сэдвээр нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн захирал, удирдах ажилтнуудад зориулсан сургалтыг НЭМГ, НМХГ, ХӨСҮТ-тэй хамтран 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад  нийт 145 сургуулийн захирал хамрагдлаа.

Уг сургалт нь зонхилон тохиолдох гэдэсний халдварт өвчний өнөөгийн байдал, авах арга хэмжээ; Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлд тавих дотоод хяналт; Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, дэгдэлт гарсан тохиолдолд салбар хооронд мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад ерөнхий боловсролын сургуулийн гүйцэтгэх чиг үүрэг зэрэг сургуулийн удирдлагуудад чухал шаардлагатай  сэдвүүдийг багтаасан үр дүнтэй сургалт болов. 

Цаашид сургуулийн орчинд халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд багш, эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, мэдлэгийг дээшлүүлэхэд эрүүл мэндийн байгууллага, сургалтын байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай болж байна. 

Сургалтын материалыг эндээс үзнэ үү.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ