“ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ОГНОО : 2019/04/30 УНШСАН: 277

“ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

Өнөөдөр буюу 04 дүгээр сарын 30-ны өдөр “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө дэлхийн өдөр” тохиож байна.

             Дэлхий даяар энэ өдөр эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, хэрхэн хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн бодохыг, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг уриалдаг.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах энэ өдрийг 1998 оноос анх АНУ-д санаачилсан нь өнөөдөр дэлхийн санаачилга болоод байна. 

Манай улсад энэ өдрийг 2006 оноос Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар тэмдэглэж эхэлсэн.

            Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019-2020 оныг "Хүүхдийн хөгжил, хамгаалал"-ын жил болгон зарласан бөгөөд Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан “Хүүхэд хамгаалагч” төслийн нээлтийн үйл ажиллагаа Сүхбаатарын талбай дээр боллоо. Тус арга хэмжээнд СБД-ийн 1,6,31, БЗД-ийн 33,48,84, БГД-ийн 73,51, ЧД-ийн 5,23, ХУД-ийн 52,15, СХД-ийн Ирээдүй цогцолбор сургуулийн 10,11 дүгээр ангийн нийт 2400 сурагч оролцлоо.

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ