“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
ОГНОО : 2019/04/19 УНШСАН: 402

“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

 

Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ХЗДХЯ, НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулганыг зохион байгуулж байна.

Чуулганы нээлтэнд ХЗДХ-ийн дэд сайд Г.Элбэгсайхан, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал болон аймаг, нийслэл, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар бусад албаныхан оролцлоо.

Чуулган хоёр өдөр үргэлжлэх бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн явц, салбар дундын зохицуулалт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа зэрэг олон сэдвийг хамарсан илтгэлийг энэ үеэр тавих юм байна.

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх олон талт хамтын ажиллагаа" чуулганыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцдэг байгууллагуудын төлөөлөл энэ удаагийн чуулганд оролцож, шинэ хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш олсон ололт, амжилт, цаашид хамтран ажиллах арга барилаа ярилцаж, хоорондоо харилцан туршлага солилцож байна . НБГ-аас орлогч дарга Ц.Отгончимэг, мэргэжилтэн Ц.Ууганбаяр, ДБХ-ийн дарга, ахлах мэргэжилтэн зэрэг нийт 11 албан хаагч оролцлоо.

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ