“ШУДАРГА ЁСЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
ОГНОО : 2019/04/15 УНШСАН: 396

“ШУДАРГА ЁСЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

 

Нийслэлийн Боловсролын Газар нь Азийн сан, БХАН-тэй хамтран “Боловсролын салбар дахь авлигын нөхцөл байдал” судалгааны үр дүнг нийслэлийн сургуулиудад танилцуулж авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгаа хийх, сурагчдад шударга ёсны ойлголт олгох туршилт хичээл явуулах, сургуулийн үйл ажиллагааны ил тод байдал, менежментийг сайжруулах, зарим сургуулийн сайн туршлага, санаачилгыг дэмжих зэрэг ажлуудыг 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн явуулж тодорхой үр дүнд хүрч ажиллаж байна.

Энэ удаад дээрх санаачлага, үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлж, хүүхдүүдийн дунд “шударга байдал, ёс зүй, ёс зүйтэй байдал”-ын тухай мэдлэг, ойлголтыг хүүхдэд ойлгомжтой, хялбар байдлаар хүргэх, цаашид хүүхдийг шударга иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн “Шударга ёсыг бэхжүүлэх нь” хөтөлбөрийг нийслэлийн 12 дугаар ангийн сурагчдын дунд хэрэгжүүлэхээр ажлыг эхлүүллээ.  Энэ хүрээнд дараах сургалтууд хийгдлээ. Үүнд:

2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нийслэлийн Боловсролын газрын болон дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдэд уг хөтөлбөрийн танилцуулга болон хөтөлбөрийн хэрэгжилтэд мониторинг хийж ажиллах талаар зөвлөмжилсөн сургалт хийгдлээ. Сургалтад нийт 21 хүн хамрагдлаа. 

2019 оны 4 дүгээр сарын 08-ны  өдөр 12 дугаар ангитай нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 183 сургуулийн захирлуудад хөтөлбөрийн танилцуулгыг хийхийн зэрэгцээ сургуулийн түвшинд ёс зүй, ил тод байдлыг дээшлүүлэх чадавхийг нэмэгдүүлэх, өөрийн сургуулийн сайн засаглалын үнэлгээг хийх арга зүйд суралцуулах арга хэмжээг зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн 183 ерөнхий боловсролын сургуулийг төлөөлж 134 хүн хамрагдлаа.

Мөн нийслэлийн төрийн болон төрийн бус ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн 6668 суралцагчдад анги удирдсан багшаар дамжуулан шударга байдал ба ёс зүйн талаар тодорхой мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилгоор 2019 оны 4 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд 12 дугаар анги удирдсан 302 багшийг сургагч багшаар бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

Сургагч багшаар бэлтгэгдсэн 302  анги удирдсан багш нар “Шударга ёсыг бэхжүүлэх нь” 2 цагийн хөтөлбөрт сургалтыг 183 сургуулийн 12 дугаар ангийн 6668 сурагчдад шударга байдал ба ёс зүйн талаар тодорхой мэдлэг, чадварыг эзэмшүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллана.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ