НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ НАРТ ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2019/04/12 УНШСАН: 241

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС НАЛАЙХ ДҮҮРГИЙН

ЕБС-ИЙН БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ НАРТ ЗӨВЛӨН ТУСЛАХ

ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

                                                          

Нийслэлийн Боловсролын газраас Налайх дүүрэгт хэрэгжүүлж буй "Чадварлаг багш-Чанартай боловсрол" төсөл амжилттай хэрэгжиж байна.  

Тус төсөл нь 2019-2020 он хүртэлх хугацаанд хэрэгжих бөгөөд "Зөвлөн туслах", "Зочин багш", "Туршлага судлах аялал", "Багш солилцоо" гэсэн дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш нарыг хөгжүүлэх зорилготой 4 чиглэлээр хэрэгжинэ.

Тус төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох “Зөвлөн туслах үйлчилгээ”-ний хүрээнд НБГ-ын мэргэжилтэн Ж. Батбилэг дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн суурь, бүрэн дунд боловсролын багш нарт “Сургалтын чанарын үнэлгээ болон даалгавар боловсруулах арга зүй”, Эрдмийн Оргил” цогцолбор сургуулийн захирал О.Оюунтуяа “Сургалтын хөтөлбөрийн менежмент, шинэчлэл” сэдвээр  2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтад нийт 73 багш хамрагдсан бөгөөд даалгавар боловсруулах арга зүй болон хичээл төлөвлөлт, зохион байгуулалтын арга зүйг сайжруулахад чиглэгдсэн үр дүнтэй сургалт боллоо.

Цаашид зөвлөн туслах үйл ажиллагааг багш нарын санал хүсэлт, эрэлт хэрэгцээний дагуу үе шаттай зохион байгуулагдахаар боллоо.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ