НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТАН, МЭРГЭЖЛИЙН БАГШ НАРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ТАМИРЧИН БАГШ-2019” ТЭМЦЭЭН БОЛОВ
ОГНОО : 2019/04/11 УНШСАН: 848

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТАН, МЭРГЭЖЛИЙН БАГШ НАРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ  “ТАМИРЧИН БАГШ-2019” ТЭМЦЭЭН БОЛОВ


Нийслэлийн мэргэжлийн багш нарыг спортын үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулах, нийтийн биеийн тамираар хичээллүүлж чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, волейболын спортыг сурталчилж ур чадварыг нь дээшлүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлж спортоор тэргүүлэгч багийг шалгаруулах зорилгоор ЕБС, цэцэрлэгийн удирдах ажилтан болон багш нарын дунд “ТАМИРЧИН БАГШ-2019” тэмцээнийг Баатар хот Москвагийн нэрэмжит Улсын тэргүүний 33 дугаар дунд сургуулийн спорт зааланд хоёр өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнийг НБГ-ын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуул нээж, нээлтийн ажиллагаанд нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтнүүд, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга мэргэжилтнүүд болон сургуулиудын захирлууд оролцов. Волейбол, олс таталт, шатрын төрлөөр эрэгтэй, эмэгтэй нийт спортын 3 төрлөөр 13 багийн нийт 520 гаруй тамирчин багш нар оролцож байгаа нь энэ тэмцээний чансааг харуулж байна.

  

    ВОЛЕЙБОЛЫН ТӨРӨЛД ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС

          1-р байрыг Л. УРТНАСАН  мэргэжилтэнтэй БАГА БОЛОВСРОЛЫН баг

          2-р байрыг З.БОЛОРМАА, Б.МӨНХЗАЯА мэргэжилтэнтэй СӨБ-ын баг

          3-р байрыг Р.ӨЛЗИЙХҮҮ мэргэжилтэнтэй МОНГОЛ ХЭЛ УРАН ЗОХИОЛЫН баг

 

    ВОЛЕЙБОЛЫН ТӨРӨЛД ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭС

          1-р байрыг Ж.БАТБИЛЭГ мэргэжилтэнтэй ХИМИ БИОЛОГИЙН баг

          2-р байрыг Б.ПҮРЭВЖАЛ  мэргэжилтэнтэй ФИЗИК МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН баг 

          3-р байрыг Н.БОЛДБААТАР мэргэжилтэнтэй МАТЕМАТИКИЙН баг

 

    ОЛС ТАТАЛТЫН ТӨРӨЛД

          1-р байрыг З.БОЛОРМАА, Б.МӨНХЗАЯА мэргэжилтэнтэй СӨБ-ЫН баг

          2-р байрыг Л. УРТНАСАН  мэргэжилтэнтэй БАГА БОЛОВСРОЛЫН баг

          3-р байрыг Б.ПҮРЭВЖАЛ  мэргэжилтэнтэй ФИЗИК МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ баг 

 

    ШАТРЫН ТӨРӨЛД

          1-р байр Б.Баяржаргал /математик/                1-р байр Д.Сайнзаяа /математик/

          2-р байр Д.Батмөнх /физик мэдээлэл зүй/      2-р байр И.Нангилмаа / бага/

          3-р байр Б.Ганболд /технологи/                       3-р байр О.Баясгалан /хими биологи/

 

     БАГИЙН НИЙЛБЭР ДҮНГЭЭР

          1-р байрыг Н.БОЛДБААТАР мэргэжилтэнтэй МАТЕМАТИКИЙН баг

          2-р байрыг Л.УРТНАСАН  мэргэжилтэнтэй БАГА БОЛОВСРОЛЫН баг

          3-р байрыг Б.ПҮРЭВЖАЛ  мэргэжилтэнтэй ФИЗИК МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН баг 

                                                                                          багууд багууд тус тус байр эзлэв.

 

Нийслэлийн багш нар мэргэжлийн чиглэлээр ур чадвараа ахиулахаас гадна чөлөөт цагийг спортоор хичээллэж, тоглолтын ур чадвар болон бие бялдрын хөгжил, багаар ажиллах чадвар эрс нэмэгдэж байгаа нь энэ тэмцээнээс харагдаж байна. Баг хамт олноо сайн зохион байгуулж идэвх зүтгэл гарган санаачилгатай оролцсон Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнүүдэд талархал илэрхийлж байна.


Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ