НИЙСЛЭЛИЙН БЗД-ИЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 84 ДҮГЭЭР СУРГУУЛЬ “НЭЭЛТТЭЙ СУРГУУЛЬ” ҮЗҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2019/04/09 УНШСАН: 2017

НИЙСЛЭЛИЙН БЗД-ИЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 84 ДҮГЭЭР СУРГУУЛЬ “НЭЭЛТТЭЙ СУРГУУЛЬ” ҮЗҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Нийслэлийн БЗД-ийн Улсын тэргүүний 84 дүгээр сургууль түүхт 30 жилийнхээ ойн арга хэмжээний хүрээнд “НЭЭЛТТЭЙ СУРГУУЛЬ” үзүүлэх ажлыг 2019.04.09-ний өдөр зохион байгууллаа.

“Монгол улсын анхны цахим сургууль” Улсын тэргүүний 84 дүгээр сургууль нь 220 орчим багш ажилчидтай, 5000 гаруй сурагчтай сургууль юм.

Өдөрлөгт Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НБГ-ын дарга Ж.Гантулга, орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Ц.Отгончимэг, Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн, БЗД-ийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч дарга Б.Уламбаяр, Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга Л.Наранчулуун, БЗД-ийн ИТХ-ын Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн дэд дарга Г.Болормаа, БЗД-ийн НХХэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, БСШУСЯ-ны цахим сургалт хариуцсан мэргэжилтэн Дүнжиннамдаг, БЗД-ийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа, НБГ, дүүргийн холбогдох мэргэжилтнүүд, болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Үзүүлэх ажлын үеэр 84 дүгээр сургуулийн сургууль хөгжүүлэх бодлогын хэрэгжилт, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүн, сургалт хүмүүжлийн ажлын зохион байгуулалт, 30 жилийн ой угтсан 30 бүтээлч ажлууд, бүтээн байгуулалтууд, сургуулийн соёл, багш сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, хүүхэд хөгжүүлэх сургалтуудын авьяаслаг 580 гаруй сурагчдын урлагийн тоглолтыг үзүүллээ.

МУ-ын гавьяат багш, Түүхийн ухааны доктор С.Марта захиралтай Улсын тэргүүний 84 дүгээр сургуулийн Удирдлагын баг, багш хамт олон ЕБС-ийн сургалтын орчны жишиг болохуйц сургуулийн бүх анги кабинет, сургалтыг дэмжих орчны тохижилт, хүүхдийн танин мэдэхүй, суралцахуйн ач холбогдлын үүднээс хийсэн бүтээн байгуулалтууд, анги танхимын тохижилтоос харагдаж байлаа.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ