ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРИЙН ДАДЛАГАЖИГЧ БАГШ НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2019/04/08 УНШСАН: 418

ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРИЙН ДАДЛАГАЖИГЧ БАГШ НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн 4-1, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.5-д “Олон улсын хөтөлбөрт сургуулийн тоог нэмэгдүүлэх”  гэсэн заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01/19 дүгээр тогтоолын дагуу Сонгинохайрхан дүүргийн  25 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинэ сургууль байгуулах үйл ажиллагаа эхлээд  явж байна. 

Нийслэлийн Засаг даргын  2018 оны А/1129  дүгээр  захирамж,  Нийслэлийн Боловсролын газрын   даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны  өдрийн  “Ажил гүйцэтгэх” 18/48 тоот гэрээний дагуу  олон улсын хөтөлбөрийн  сургалттай сургуулийн багшлах боловсон хүчнийг бэлтгэх  ажлыг  “Шинэ эрин”,  “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуулиудтай хамтран  50 багшийг 8 судлагдахуунаар сонгон шалгаруулж одоогоор 22  удаагийн сургалтыг зохион байгууллаа. Түүнчлэн НБГ-ын даргын баталсан  хөтөлбөрийн дагуу багш нарт

  • Кембрижийн олон улсын боловсролын тухай
  • Багшийг хөгжүүлэх үйл ажиллагаа /Professional Development Qualifications/
  • Онлайн сургалт /Online training/
  • Танхимын сургалт /Face- to-face training/
  • Кембрижийн багшийн стандарт /Cambridge Teachers’ standard/
  • Кембрижийн эх сурвалжуудыг ашиглах нь /Using Cambridge resources: Teaching schemes, Learner and Teacher guides and
  • Багшлах аргазүй /Teaching and learning/
  • Идэвхтэй сургалтын арга зүй /Active learning/
  • Үнэлгээг сургалтын үйл ажиллагаанд хэрэглэх аргазүй /Assessment for learning/
  • Сурагчдын сурах чадварыг хөгжүүлэх метакогнишн аргазүй /Metacognition/ зэрэг 5 өдрийн багц сургалтыг явуулж, хөтөлбөрийн харьцуулсан орчуулга, Кембрижийн ОУ-ын хөтөлбөрийг судлах зэрэг дадлага ажлуудыг хийлээ.

Өнөөдөр Бодлого зохицуулалтын хэлтсээс дадлагажигч багш нартайгаа уулзаж  санал хүсэлтийг нь сонсон цаашид анхаарах, хийх ажлын талаар санал асуулга авлаа.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ