“БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ НАЙРАЛ ДУУГААР ХӨГЖҮҮЛЭХ НЬ” СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ХӨГЖМИЙН БАГШ НАРЫН ЭЭЛЖИТ СУРГАЛТ БОЛЛОО
ОГНОО : 2019/04/08 УНШСАН: 764

“БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ НАЙРАЛ ДУУГААР ХӨГЖҮҮЛЭХ НЬ” СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ХӨГЖМИЙН БАГШ НАРЫН ЭЭЛЖИТ СУРГАЛТ БОЛЛОО

 

2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн тэргүүний 69 дүгээр цэцэрлэгийн хөгжмийн багш Ч.Ариунаагийн “Бага насны хүүхдийг найрал дуугаар хөгжүүлэх нь” сэдэвт сургалтад нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын 60 багш хамрагдлаа.

Бага насны хүүхдийн хоолойн өнгийг тогтоолгох, дуулах ур чадварыг сайжруулахад үг хэллэг, хэмнэл, өөрийгөө болон бусдыг сонсох чадварт суралцуулах нь хөгжмийн багшийн гүйцэтгэх үүрэг асар их.

Ялангуяа бага насны хүүхдийн дуулах дууны агуулга, аялгуу, үг хэллэг, дуулах дууны цар хүрээ зэргийн сонголт чухал байдаг. 

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ