БЗД-ИЙН 97 ДУГААР СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРСНООР ХОЁР ЭЭЛЖИНД ШИЛЖЛЭЭ
ОГНОО : 2019/04/04 УНШСАН: 566

БЗД-ИЙН 97 ДУГААР СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРСНООР ХОЁР ЭЭЛЖИНД ШИЛЖЛЭЭ


Баянзүрх дүүргийн IV дүгээр хороонд байрлах 97 дугаар сургуулийн 320 хүүхдийн багтаамжтай хичээлийн байрны
3 давхарын өргөтгөлийн барилга ашиглалтад орж нээлтээ хийлээ.

Сургуулийн өргөтгөлийн барилгыг 1.3 гаруй тэрбумын санхүүжилтээр “Молор Констракшн” компани гүйцэтгэж барьсан бөгөөд өргөтгөл ашиглалтад орсноор гурван ээлжээр хичээллэдэг байсан сургууль хоёр ээлжинд шилжиж чадлаа.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Э.Ганчимэг, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа болон бусад албаны хүмүүс, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Б.Саранчимэг гишүүн “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Үндсэн чиглэлд сургуулийн ачааллыг бууруулах, сургалтын чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд үр дүнтэй олон ажил хийж байгаа. Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийг хоёр ээлжтэй болгох зорилт тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд БЗД-ийн 97 дугаар сургуулийн өргөтгөл баригдаж, ашиглалтанд орж байгаад баяртай байна”. гэдгийг онцолж хэллээ.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ