НИЙСЛЭЛИЙН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2019/04/04 УНШСАН: 398

НИЙСЛЭЛИЙН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Монгол улсын гавьяат багш М.Цэрэнхандын нэрэмжит Нийслэлийн техник технологийн 25 дугаар олимпиад Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор  1 дүгээр ахлах сургууль дээр 03 дугаар сарын 28-наас 04 дүгээр сарын 01-ний хооронд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус олимпиадад 12 төрөл тус бүрд дүүргүүдээс шалгарсан эхний 5 байрны нийт 472 багш, хүүхдүүд оролцож,
мэдлэг, чадвар, оюун ухаанаа сорин өрсөлдөж шилдэгүүдээ шалгарууллаа. 

Улсын техник технологийн 23-р олимпиадад 9 төрлөөр нийслэлээс шалгарсан эхний 6 байрын оролцогчид 04 дүгээр сарын 25-27-нд Найрамдал зусланд оролцоно.

Олимпиадад амжилт гаргасан бүх багш, сурагчдадаа сурлага, хөдөлмөр, ажлын амжилт хүсье.  

Сэтгэгдэл
Шинэ мэдээ