НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 102 ДУГААР СУРГУУЛЬ ДЭЭР ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ
ОГНОО : 2019/04/04 УНШСАН: 589

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 102 ДУГААР СУРГУУЛЬ ДЭЭР ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ


Б
ага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг илрүүлэн сайжруулах, ололт амжилт сайн туршлага, технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилгоор Нийслэлийн Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулийн багш, удирдах ажилтанд зөвлөн туслах үйл ажиллагааг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгууллаа.

Зөвлөн туслах үйлчилгээг:

  • Сургалтын цөм хөтөлбөр хэрэгжилтийн талаар санал солилцох, ярилцах, зөвлөх
  • Нэгж, ээлжит хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөтэй танилцах
  • Багш нарын 1-2 цагийн хичээлд суух, ажиглах, сайн арга, туршлагыг илрүүлэх,
  • Анги дэвших болон стандартын хэрэгжилтийн шалгалтад хийсэн анализ, үр дүнг тооцсон байдалтай танилцах, зөвлөгөө өгөх
  • Сургалтын орчин бүрдүүлсэн байдалд зөвлөх
  • Үнэлгээний журам
  • Даалгаварын сан бүрдүүлэх тухай
  • Багшийн бичиг баримтын боловсруулалт гэсэн агуулгын хүрээнд зохион байгуулсан болно.

БЗХ-ийн Хөгжим, монгол хэл, математик, физик, мэдээлэл зүй, түүх, нийгмийн ухаан, газарзүй, гадаад хэл, хими, биологи, бага боловсролын судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүд мэргэжлийн 8 цагийн хичээлд сууж, нийт 58 багш, сургалтын менежер, нийгмийн ажилтан, захиралд зөвлөгөө өгч ажиллав.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ