НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨН ТУСЛАХ БАГИЙН ГИШҮҮн налайх ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА
ОГНОО : 2019/04/02 УНШСАН: 342

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨН ТУСЛАХ БАГИЙН ГИШҮҮн налайх ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

 

Нийслэлийн Боловсролын газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн даргын баталсан удирдамж, налайх  дүүргийн Боловсролын хэлтсээс ирүүлсэн хүсэлт, хуваарийн дагуу   зөвлөн туслах багийн гишүүн Б.Баяртуяагийн хамт төрийн болон төрийн бус өмчийн  цэцэрлэгийн  эрхлэгч, аргазүйч, багш нарын төлөөлөлд  зөвлөн тусалж, сургалт зохион байгууллаа. Цэцэрлэгүүдийн “Хүүхэд бүрийг хөгжүүлэх үзэл баримтлал”, “Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр”, “Бага насны хүүхдийн хөгжлийн үнэлгээ”-ний боловсруулалт, явцыг магадлан, засан сайжруулахтай холбогдох зөвлөмж, сургалтыг нэгдсэн байдлаар зохион байгуулсан болно.  Уг арга хэмжээ нь  тус дүүргээс хэрэгжүүлж буй “Чадварлаг багш-чанартай боловсрол” төслийн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог юм. Сургалт, зөвлөх үйлчилгээнд 35 оролцогч хамрагдсан байна.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ