Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах БЗД-ийн 53 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын шав тавих үйл ажиллагаа боллоо
ОГНОО : 2019/03/26 УНШСАН: 611

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах

 БЗД-ийн 53 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын шав тавих үйл ажиллагаа боллоо

            

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Бага боловсролын барилга, тоног төхөөрөмжийг сайжруулахтөслийн нэгдүгээр шат 1999-2002 онд, хоёрдугаар шат 2003-2007 онд, гуравдугаар шат нь 2004-2008 онд, дөрөвдүгээр шатны үйл ажиллагаа нь 2009-2013 онд хэрэгжиж дууссан. Дээрх 4 үе шаттай төслийн хүрээнд Улаанбаатар хотод нийт 45 сургууль болон сургуулийн өргөтгөлийг шинээр барьж, ашиглалтад оруулсан.

Мөн Япон Улсын Жайкаолон улсын байгууллага 2017 оны 1 дүгээр сараас Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулахтөслийн судалгааны ажлыг гүйцэтгэж, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол улсын Засгийн газар, Жайкаолон улсын байгууллага төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан.

Төслийн хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлд 2 сургууль, 2 өргөтгөлийн барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна. Үүнд:

  1. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 720 хүүхдийн хүчин чадалтай сургууль
  2. Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль
  3. Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл
  4. Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилгыг тус тус барина.

Өнөөдөр Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо. Сургуулийн өргөтгөл ашиглалтад орсноор 3 ээлжээс бүрэн гарах нөхцөл бололцоо бүрдэж байна.

Сургуулийн шав тавих ёслолын арга хэмжээнд монголын талаас  БСШУСЯ-ы Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын дарга С.Нансалмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, японы талаас Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Томоюуки Мацухаши, Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга хатагтай Эрико Тамура болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Төслийн захиалагчаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн Боловсролын газар, төслийн зөвлөхөөр Япон Улсын “Maцуда консултанг интернэшнл,  барилгын ерөнхий гүйцэтгэгчээр Ивата Чизаки-Дай ниппонкомпанийн хамтарсан түншлэл, туслан гүйцэтгэгчээр МухиаХХК  ажиллаж байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ