Бага насны хүүхдийг хүчирхийллээс өөрийгөө хамгаалах мэдлэг, чадвар олгох сургалтыг зохион байгууллаа
ОГНОО : 2019/03/25 УНШСАН: 323

Бага насны хүүхдийг хүчирхийллээс өөрийгөө хамгаалах мэдлэг, чадвар олгох сургалтыг зохион байгууллаа

 

Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалах талаар олон нийт  (хүүхэд, эцэг эх, багш) болон олон талт оролцогч талуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хүүхдийг хүчирхийллээс хамгаалах мэдлэг олгох зорилгоор БМДИ-ээс сургуулийн өмнөх боловсролын 5 дахь жилдээ ажиллаж буй багш нарт явууллаа. Сургалтад нийслэлийн болон аймгийн 96 багш хамрагдсан бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 25-наас 29-ний өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна.

Сургалтад хэрэглэгдэхүүн (хос хүүхэлдэй, сургалтын хүүхэлдэйн кино, гарын авлага, сургамжит түүхүүд гэсэн ном, үзүүлэнгүүд гэх мэт) сайтар бэлтгэж, оролцоонд суурилж явууллаа.

Багш нар энэхүү сургалтад хамрагдсанаар хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, бага насны хүүхдийн хүчирхийлэллийн тухай өөрдсөө ойлголт мэдлэгтэй болохоос гадна цаг бүрд мөч бүрд энэ ойлголт мэдээллийг багш, эцэг эхчүүдэд, хүүхдүүдэд өгч, найз нөхөд, иргэдийн дунд түгээн дэлгэрүүлэх нь чухал гэдэг ойлголтод хүрсэн.

Сургалт явуулсан сургагч багш нар зөвхөн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүрээнд хүүхэд хамгаалал, хүчирхийллийн талаар сургалтуудыг зохион байгуулахаас гадна өсвөр насны хүүхдүүдийг үе тэнгийн хүчирхийлэллээс урьдчилан сэргийлэх, цахим орчинд дахь хүүхэд хамгаалал зэрэг олон чиглэлээр бусад байгууллагуудтай хамтран ажиллаж эхлээд байна.

Энэхүү сургалтыг явуулсанаар багш нар хүүхдүүдэд өөрийн биеийг мэдэх, хайрлах, өөрийгөө илэрхийлэх, бусдыг мэдэрч ойлгох  зэрэг ойлголтуудыг тоглоомын аргаар ойлгуулж чадахаар боллоо гэж дүгнэлээ.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ