НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС 2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН УЛСЫН ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАДЫН 2-ЫН ДАВААНЫ I ШАТНЫ ОЛИМПИАДЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2019/03/20 УНШСАН: 1428

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС 2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН УЛСЫН ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАДЫН 2-ЫН ДАВААНЫ I ШАТНЫ ОЛИМПИАДЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Нийслэлийн олимпиадад оролцох сурагчдыг сонгон шалгаруулах сургалтын чанарыг сайжруулах, сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох, багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор улсын төрөлжсөн олимпиадын хоёрын давааны нэгдүгээр шат болох дүүргийн олимпиадууд 2019 оны 02 дугаар сарын 22-ноос 03 дугаар сарын 16-ны өдрүүдэд 9 дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа.

Нийслэлийн төрийн өмчийн 83 сургууль дээр зохион байгуулагдсан Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын давааны I шатны дүүргийн олимпиад ерөнхий боловсролын сургуулийн 7-12 дугаар ангийн багш сурагчдын дунд болсон бөгөөд 12 төрөл, 77 ангиллаар зохион байгуулагдаж, төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн 28536 сурагч, 1495 багш оролцлоо.

Энэ жилийн олимпиадын онцлог нь судлагдахуун тус бүр дээр өөр өөр байсан бөгөөд монгол хэлбичгийн олимпиадын хувьд Баянзүрх дүүргийн 53 дугаар сургууль хөндлөнгийн хянагч багшийг ажиллуулсан нь багш, сурагчдын талархлыг хүлээж байсан бол, Физикийн олимпиадын үеэр Сүхбаатар дүүргийн олимпиад зохион байгуулах комисс бодлого хамгаалалт хийж, сурагчдад заавар зөвлөгөө өгсөн нь онцлог байлаа. Мөн мэдээлэл зүйн олимпиад нь Олон улсын олимпиадад ашиглагддаг  /Contest Management Systems/  CMS системийг ашиглан олимпиадыг ММЗОЗБХ-той хамтран зохион байгуулсан нь өмнөх жилийн олимпиадаас онцлогтой боллоо.    


Дүүргийн олимпиадад оролцсон болон нийслэлийн олимпиадад оролцох тоон мэдээлэл /мэргэжил бүрээр/

Судлагдахууны нэр

Ангилал

Сурагчид

Багш

Нийслэлд оролцох

1

Монгол хэл

6

3933

0

432

2

Математик

12

4785

529

864

3

Англи хэл

9

1920

50

648

4

Орос хэл

5

1050

45

360

5

Физик

7

4000

200

504

6

Мэдээлэл зүй

3

400

150

216

7

Хими

4

2368

0

288

8

Биологи

4

2784

0

288

9

Түүх

5

1577

134

360

10

Газар зүй

5

1623

82

360

11

Нийгэм

5

2222

170

360

12

Технологи

12

2151

560

864

БҮГД

77

28536

1495

5544

 

Дүүргийн олимпиадаас  шалгарсан  5544 сурагч нийслэлийн олимпиадад оролцох эрхээ авлаа.

Олимпиадыг зохион байгуулахад бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн дүүргийн боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нарт талархал илэрхийлье. 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ