ЕБС-ИЙН 9-12 ДУГААР АНГИЙН БАГШ, СУРАГЧДЫН ДУНД ДҮҮРГИЙН ГАЗАРЗҮЙН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2019/03/20 УНШСАН: 511

ЕБС-ИЙН 9-12 ДУГААР АНГИЙН БАГШ, СУРАГЧДЫН ДУНД ДҮҮРГИЙН ГАЗАРЗҮЙН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын давааны I шатны газарзүйн олимпиад ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн багш, сурагчдын дунд  амжилттай явагдаж өндөрлөлөө.

Газарзүйн олимпиадыг нийслэлийн 9 дүүрэг тус бүрд зохион байгуулсан бөгөөд газарзүйн олимпиадад 1623 сурагч, 82 багш оролцож оюун ухаан, мэдлэг чадвараа сорин уралдлаа. Өнөөдрийн байдлаар дээрх нийт оролцсон багш сурагчдаас 352 сурагч, 41 багш нийслэлийн олимпиадад оролцох эрхээ гардан авлаа.

Дүүргийн олимпиадыг амжилттай зохион байгуулсан 20, 79, 119, “Оюуны эрин” цогцолбор сургууль, Хангай цогцолбор, 23, 71, 76, 114 дүгээр сургуулийн хамт олон болон дүүргүүдийн Боловсролын хэлтсийн хамт олонд нийслэлийн Боловсролын газрын зүгээс талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ