НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН МАТЕМАТИКИЙН ЗӨВЛӨН ТУСЛАХ БАГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН МАТЕМАТИКИЙН БАГШ НАРТ ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2019/03/15 УНШСАН: 352

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН МАТЕМАТИКИЙН ЗӨВЛӨН ТУСЛАХ БАГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН МАТЕМАТИКИЙН БАГШ НАРТ ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Нийслэлийн Болосвролын газрын математекийн баг Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Гүн-галуутай” цогцолбор сургууль, “Боловсрол” цогцолбор сургууль, ”Оюуны эрин” цогцолбор сургууль, “Сод” сургуулийн математикийн  боловсролын багш нарт хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгууллаа.

Сургалтаар:

  • Масс зүүх аргаар геометрийн бодлого бодох арга зүй
  • Комплекс тоо бодох арга зүй
  • Дифференциал тэгшитгэл бодох арга зүй
  • Тархалтын функцийн бодлого бодох арга зүй
  • Үнэлгээний журам
  • Цаг үеийн ажил сэдвүүдээр тус тус сургалтыг явууллаа.

Сургалтад Нийслэлийн Боловсролын газрын математикийн боловсрол, сургалтын стандарт, агуулга, арга зүй хариуцсан мэргэжилтэн Н.Болдбаатар, 93 дугаар сургуулийн математикийн багш, НБГ-ын зөвлөн туслах багийн гишүүн  С.Алтанчулуун, 33 дугаар сургуулийн математикийн багш, НБГ-ын зөвлөн туслах багийн гишүүн  Б.Ариунаа, 119 дүгээр сургуулийн математикийн багш, НБГ-ын зөвлөн туслах багийн гишүүн  В.Сүхбат, 24-р сургуулийн математикийн багш, НБГ-ын зөвлөн туслах багийн гишүүн Б.Амгалан нар хамтран ажиллалаа.

Мөн дээрх сургуулиудын сургалтын менежерүүдэд цаг үеийн мэдээлэл, сургалтын орчин бүрдүүлэх, албан хэрэг хөтлөлт, зохион байгуулагдах олимпиад, уралдаан гэх зэрэг олон асуудлаар зөвлөн туслаж ажиллалаа.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ