НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨН ТУСЛАХ БАГ БАГАНУУР ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА
ОГНОО : 2019/03/15 УНШСАН: 703

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН СУРГУУЛИЙН ӨМНӨХ

БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨН ТУСЛАХ БАГ БАГАНУУР ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

 

Багануур дүүргийн Боловсролын хэлтсээс ирүүлсэн хүсэлт, хуваарийн дагуу нийслэлийн Боловсролын газрын сургуулийн өмнөх боловсролын зөвлөн туслах баг  тус дүүргийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Г.Баярмаагийн  хамт  төрийн өмчийн  цэцэрлэгийн  эрхлэгч, аргазүйч, багш нарт  зөвлөн тусалж, сургалт зохион байгууллаа.

Сургалтад нийт 99 багш оролцсон ба багш нараас авсан санал асуулгын дүнд  үндэслэн “Байгаль, нийгмийн орчин суралцахуйн чиглэлийн аргазүй сэдвээр сургалтыг зохион байгуулсан. 

Зөвлөн туслах үйл ажиллагааг 9 цэцэрлэгийн “Хүүхэд бүрийг хөгжүүлэх үзэл баримтлал”, “Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр”-тэй танилцан, анхаарч засан сайжруулахтай холбоотой асуудлаар зөвлөмж, сургалтыг нэгдсэн байдлаар зохион байгуулсан болно. 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ