НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ТҮҮХ, НИЙГМИЙН УХААН, ГАЗАРЗҮЙН ЗӨВЛӨН ТУСЛАХ БАГ БАГАНУУР ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА
ОГНОО : 2019/03/15 УНШСАН: 432

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ТҮҮХ, НИЙГМИЙН УХААН,

ГАЗАРЗҮЙН ЗӨВЛӨН ТУСЛАХ БАГ  БАГАНУУР ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

 

Түүх, нийгмийн ухаан, газарзүйн багш нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, тулгамдсан асуудлыг хамтран хэлэлцэх зорилгоор Нийслэлийн Боловсролын газрын түүх, нийгэм, газарзүйн зөвлөн туслах баг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Багануур дүүрэгт зөвлөн туслах үйл ажиллагаа явууллаа.

Зөвлөн туслах багт НБГ-ын түүх, газарзүй, нийгмийн ухааны боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн багшийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Б.Оюунбилиг, ЧД-ийн 23 дугаар сургуулийн багш З.Амаржаргал, БГД-ийн 47 дугаар сургуулийн багш Э.Энхжаргал, НД-ийн 119 дүгээр сургуулийн багш Б.Наранцэцэг, БЗД-ийн 33 дугаар сургуулийн багш Р.Буянхишиг нар ажиллалаа.

Зөвлөн туслах үйл ажиллагааг “Үнэлгээний даалгавар боловсруулах арга зүй”, “Сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй”, “Ажлын хуудас боловсруулах арга зүй”, “Газарзүйн сургалтын онцлогийг харгалзан, туршлагын сан бүрдүүлэх”, “Сурагчдыг дадлага ажилд чиглүүлэх нь” гэсэн сэдвүүдээр зохион байгуулав.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ