ОРОСЫН БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН EXPO-2019 ҮЕЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ш.АНХМАА ОХУ-ЫН ТӨРИЙН ДУМЫН ГИШҮҮДТЭЙ УУЛЗЛАА
ОГНОО : 2019/03/15 УНШСАН: 216

ОРОСЫН БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН EXPO-2019 ҮЕЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ш.АНХМАА ОХУ-ЫН ТӨРИЙН ДУМЫН ГИШҮҮДТЭЙ УУЛЗЛАА


ОХУ-ын ЭСЯ, Монгол Улсын БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр “Оросын боловсролын үзэсгэлэн-2019” үзэсгэлэн яармаг дөрөв дэх жилдээ энэ сарын 14-16-нд бол
ж байна.

Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-д зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэнд ОХУ-д чансаагаараа тэргүүлдэг 36 их, дээд сургуулийн талаарх мэдээллийг хүргэж, тэдгээр сургуулиудын сургалт, элсэлтийн шалгалт, оюутны байр, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх тухай, Орос оронд суралцах, амьдрах, ажиллах, мэдлэг мэргэжил, карьераа өсгөх талаарх мэдээллийг хүргэж байлаа.

Өнөөдөр Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн ОХУ-ын төрийн думын 3 гишүүнтэй уулзаж хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын боловсролын салбарын бүтээлч санал, санаачилга, үйл ажиллагааг дэмжин, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх олон боломж бий гэдгийг дурьдлаа.

Уулзалтад   Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, НЗД-ын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

 Уулзалтаар ОХУ жил бүр 15 мянга орчим оюутныг Засгийн газрын тэтгэлэгт хамруулан сургадаг. Энэ уламжлалын дагуу 2018 онд Монгол Улсаас 500 оюутан хүлээн авсан бол 2019 онд энэ квотод өөрчлөлт орохгүй, ОХУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцуулж байгаа нь Монголын залууст Оросын боловсрол эзэмшихэд томоохон түлхэц болж байна гэж үзэсгэлэнг зохион байгуулагчид мэдэгдлээ.

Мөн үзэсгэлэнгийн үеэр боловсролын асуудал хөндсөн олон улсын эрдэм шинжилгээний хурал, сурган хүмүүжүүлэх ур чадварыг шалгаруулах “Мөнгөн морин хуур” уралдаан, их, дээд сургууль төгсөгчидтэй хийх уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөгдөн үйл ажиллагаа нь амжилттай явагдаж байна.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ