ОЛОН УЛСЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН ХҮРЭЭНД “ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
ОГНОО : 2019/03/15 УНШСАН: 335

ОЛОН УЛСЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН ХҮРЭЭНД “ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ


Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хүүхэд хамгааллын бодлогын хүрээнд М
онгол Улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан тушаалаар Олон Улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр буюу 03 дугаар сарын 15-ныг "Хүүхэд-хэрэглэгч" өдөр болгон тэмдэглэж байгаатай холбогдуулан өнөөдөр Монголын хүүхдийн ордонд өдөрлөг боллоо.

Өдөрлөгийн арга хэмжээнд БСШУСЯ, түүний харьяа байгууллагууд, нийслэлийн Боловсролын газар, НХХЯ, ШӨХТГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, JCI impact байгууллага, Аж үйлдвэрийн зөвлөл, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, Монголын телевизүүдийн холбоо зэрэг хүүхдийн төлөө ажиллах үүрэг бүхий бүхий л байгууллагууд энэ арга хэмжээнд хамтран оролцлоо.

Арга хэмжээний хүрээнд хүүхдийн сурч хүмүүжих орчин, хэрэглэгдэхүүн, хүүхдийн хоолны шим тэжээл, хүнсний бүтээгдэхүүн, мэдээллийн аюулгүй байдал, телевиз цахим орчин дэх хүүхэд хамгаалал зэрэг үндсэн гурван сэдвийн хүрээнд хүүхэд багачуудыг хэрэглээний зөв дадалд сургах хүүхэд хамгаалах хэлэлцүүлэг өрнөж байна.

Мөн энэ үеэр хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүд оролцсон Хүүхэд-хэрэглэгч үзэсгэлэн гарлаа.

Манай улсын нийт хүн амын 40 шахам хувийг 0-18 насны хүүхдүүд эзэлж байна. Монгол Улсын үнэт ирээдүй болсон хүүхдүүдээ хамгаалах, тэднийг аюулгүй орчинд өсгөн бойжуулах, сурган хүмүүжүүлэх, эрүүл байлгах, баяр хөөртэй амар амгалан байлгах, сурч боловсрох бүхий л нөхцөлөөр хангах нь төрийн болоод төрийн бус байгууллагууд эцэг эх, олон нийт, хүн бүрийн эрхэм нандин үүрэг билээ.

Хүүхэд-хэрэглэгч үндэсний өдрийг хүүхдүүдийнхээ төлөө олон чухал асуудлыг хөндсөн хэлэлцсэн, зөвлөлдсөн шийдсэн маш тодорхой үр дүнтэй өдөрлөг болж байгаагаараа онцлог юм

Өдөрлөгт оролцогчдоос иргэд аж ахуйн нэгж, байгууллагад хандан уриалга гаргалаа.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ