НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ГАДААД ХЭЛНИЙ ЗӨВЛӨН ТУСЛАХ БАГИЙН ГИШҮҮД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2019/03/15 УНШСАН: 226

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ГАДААД ХЭЛНИЙ ЗӨВЛӨН

ТУСЛАХ БАГИЙН ГИШҮҮД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Нийслэлийн гадаад хэлний багш нарын зөвлөлдөх багийн 2 дахь сургалт 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр БЗД-ийн 84 дүгээр сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтад англи, орос хэлний 20 багш хамрагдсан бөгөөд сургалтаар "Гадаад хэлний хичээлээр даалгавар боловсруулах арга зүй" сэдвээр сургалт явуулж, блюпринт боловсруулах, даалгаварт шинжилгээ хийх талаар мэдлэг ойлголт өгч, дадлага ажил хийлээ.

Сургалтаар гадаад хэлний хичээлээр даалгаврын сан бүрдүүлэх ажлын эхлүүлэх, дараагийн сургалт, дадлага ажлуудыг үр дүнтэй зохион байгуулах талаар харилцан санал солилцлоо.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ