ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕБС-ИЙН УДИРДЛАГУУД, МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2019/03/11 УНШСАН: 256

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН

ЕБС-ИЙН УДИРДЛАГУУД, МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ НАРТ

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

 

НБГ-ын орлогч дарга Ц.Отгончимэг, ХШҮХэлтсийн ЕБС хариуцсан мэргэжилтэн Ц.Цасцэцэг нар Хан-уул дүүргийн Боловсролын хэлтэс, төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, ахлах ангийн сургалтын менежер, монгол хэлний багш нартай  “Сакура сургууль дээр уулзалт зохион байгууллаа.

НБГ-ын орлогч дарга Ц.Отгончимэг “Байгууллагын менежмент”, “Орчин цагийн байгууллагын чиг хандлага” сэдвээр, ХШҮХэлтсийн ЕБС хариуцсан мэргэжилтэн Ц.Цасцэцэг 2018 оны ЭЕШ-ийн дүн мэдээг улс, нийслэл, дүүргүүдийн хэмжээнд харьцуулсан судалгааг танилцууллаа.

Мөн дүүргийн монгол хэлний багш нарт монгол хэлний хичээлийн заах аргазүй, багш нарын мэдлэг ур чадвар, цаашид  анхаарах асуудал, хэрхэн ажиллах тухай зөвлөгөө чиглэл өгч ажиллав.

Энэхүү уулзалт сургалтанд тус дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 38 удирдах ажилтан, 42 сургалтын менежер, 75 монгол хэлний багш оролцлоо.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ