ЕБС-ИЙН 7-12 ДУГААР АНГИЙН БАГШ, СУРАГЧДЫН ДУНДАХ ДҮҮРГИЙН ФИЗИКИЙН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2019/03/06 УНШСАН: 569

ЕБС-ИЙН 7-12 ДУГААР АНГИЙН БАГШ, СУРАГЧДЫН ДУНДАХ ДҮҮРГИЙН ФИЗИКИЙН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын давааны I шатны физикийн олимпиад ерөнхий боловсролын сургуулийн 7-12 дугаар ангийн багш сурагчдын дунд 2019 оны 03 дугаар сарын 02-ноос 04-ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпиадын аварга сурагчид даалгаврыг 90 хувийн гүйцэтгэлтэй байсан бол “Шинэ монгол” сургуулийн багш Батбэх, “Эрхэт эрдэм” сургуулийн багш Р.Бавуудорж, “Төгсдэлгэрэх” сургуулийн багш Б.Түвдэндорж нарын шилдэг багш нар 95-100 хувийн гүйцэтгэлтэй бодолт хийсэн байна.

Олимпиадын үеэр Сүхбаатар дүүргийн олимпиад зохион байгуулах комисс бодлого хамгаалалт хийж, сурагчдад заавар зөвлөгөө өгсөн нь онцлог байлаа.

Олимпиадыг дүүрэг тус бүрд зохион байгуулсан бөгөөд нийт 5000 гаруй багш сурагчид оюун ухаанаа сорин уралдаж өнөөдөр дүүрэг тус бүрээсээ 521 сурагчид нийслэлийн олимпиадад оролцох эрхээ гардан авлаа.

Дүүргийн олимпиадыг амжилттай зохион байгуулсан сургуулиуд болон дүүргийн боловсролын хэлтсийн хамт олонд нийслэлийн Боловсролын газрын зүгээс талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ