Хүүхэд багачуудыг хог хаягдлыг ангилан ялгаж хэвшүүлж сургахад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран ажиллана
ОГНОО : 2019/03/06 УНШСАН: 511

Хүүхэд багачуудыг хог хаягдлыг ангилан ялгаж хэвшүүлж сургахад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран ажиллана

 

Хог хаягдлын тухай хууль болон Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудаар дамжуулан хүүхдүүдэд хог хаягдлын менежментийн талаарх мэдлэг олгох, эх үүсвэр дээр нь хог хаягдлыг ангилан ялгах зөв дадал хэвшилд сургах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Нийслэлийн боловсролын газрыг төлөөлж Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуул, Захирагчийн ажлын албыг төлөөлж хөндлөнгийн хяналтын Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнгийн тэргүүн А.Нямдорж нар хамтран ажиллах санамж бичигт 2019 оны 03-р сарын 5-ны өдөр гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд ЕБС, СӨБ-д хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж ангилан ялгах тухай сургалтуудыг зохион байгуулах, ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдийн дунд Хог хаягдлыг ангилан ялгах ач холбогдлын талаарх "Бид шинэ үеийнхэн" уран илтгэлийн уралдааныг зохион байгуулах, "Хотоо хайрлая" хүүхдийн дууг түгээх, ЕБС-н сурагчдад дахин боловсруулах үйлдвэрүүдийг танилцуулах эко аяллуудыг зохион байгуулах, Эко клубуудын туршлага солилцох уулзалтуудыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ