“БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ЖҮЖИГЧИЛСЭН УРЛАГААР ХӨГЖҮҮЛЭХ” ТУРШЛАГААС СУРАЛЦУУЛАХ ЗОРИЛГОТОЙ СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ХӨГЖМИЙН БАГШ НАРЫН СУРГАЛТ, ҮЗҮҮЛЭХ АЖИЛ БОЛЛОО
ОГНОО : 2019/03/04 УНШСАН: 336

 “БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ЖҮЖИГЧИЛСЭН УРЛАГААР ХӨГЖҮҮЛЭХ” ТУРШЛАГААС СУРАЛЦУУЛАХ ЗОРИЛГОТОЙ СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ХӨГЖМИЙН БАГШ НАРЫН СУРГАЛТ, ҮЗҮҮЛЭХ АЖИЛ БОЛЛОО

 

Хөгжөөн баясгах ажил нь хөгжмийн үйл ажиллагааны зохион байгуулалтын нэг хэлбэр бөгөөд хүүхдийг жүжигчилсэн тоглолтоор дамжуулж, ямар арга зүйгээр хэрхэн хөгжүүлж болох туршлагаас суралцуулах зорилгоор сургалт, үзүүлэх ажлыг нийслэлийн 8 дүүргийн 75 багш нарт зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн 221 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхсайхан цэцэрлэгийнхээ товч танилцуулга хийж, хөгжмийн багш Т.Гэрэлтуяа “Хөгжмийн үйл ажиллагаа ба хөгжөөн баясгах ажлыг удирдан зохион байгуулах арга” сэдэвт илтгэлээ уншиж хэлэлцүүлэв. Мөн цэцэрлэгийн тохижилтын үйл ажиллагаа, туслах багш нарын болон эцэг эхчүүдийн ардын өв уламжлалын бүтээлийн үзэсгэлэнг нийт багш нарт үзүүлж танилцууллаа. Нийт 75 багш нараас санал асуулга авахад нийт 68 буюу 90% нь хангалттай гэсэн үнэлгээг өгсөн нь өнөөдрийн сургалт, үзүүлэх ажил нь зорилгоо биелүүлсэн гэж дүгнэжээ.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ