НИЙЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БАРИЛГА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2019/03/01 УНШСАН: 356

НИЙЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БАРИЛГА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

          Нийслэлийн Боловсролын газраас 2019 онд нийслэлд баригдах сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг чанартай, үр дүнтэй зохион байгуулах зорилгоор хуучин сургууль, цэцэрлэгийн барилга нь буулгагдаж шинээр барихаар болон өргөтгөлийн барилга баригдахаар батлагдсан нийт 85 сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг оролцуулсан Барилга угсралтын явцад хяналтыг хэрхэн тавьж ажиллах, анхаарах асуудлуудсэдэвт уулзалтыг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж байна.

Уулзалтанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, БСШУСЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга С.Нансалмаа, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболд, НБГ-ын дарга Ж.Гантулга, 8 дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нар, хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байгаа нийслэлийн төрийн өмчийн 43 цэцэрлэг, 41 сургууль, 1 насан туршийн боловсролын төвийн захирал, эрхлэгч оролцлоо.

Улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2019 онд  нийслэл хотод он дамжин болон шинээр 91 цэцэрлэг, 54 сургууль, 27 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 9 спорт заал, 1 насан туршийн боловсролын төв, нийт 182 боловсролын байгууллагын барилга барих хөрөнгө батлагдан хэрэгжиж байна.

           Дээрх батлагдсан нийт боловсролын салбарын төсөл, арга хэмжээнээс 74 цэцэрлэг, 30 сургууль, 26 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 8 спорт заал 2019 онд багтан ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 2019 оны эхний 2 сард 1 сургууль, 3 цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авч, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлээд байна. /БЗД-ийн 97-р сургуулийн өргөтгөл, БЗД-ийн 255,256-р цэцэрлэг, СХД-ийн 260-р цэцэрлэг/

          Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 49 цэцэрлэг, 34 сургууль, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 5 спорт заал он дамжин хэрэгжиж байгаа бол шинээр 29 цэцэрлэг, 7 сургууль, 1 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 насан туршийн боловсролын төв, 4 спорт заал шинээр барих хөрөнгө батлагдаад байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ