ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2019/02/27 УНШСАН: 1134

ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Нийслэлийн Боловсролын газраас шинээр томилогдсон ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт ажлын байрны үндсэн чиг үүрэг, боловсролын талаарх бодлого, хууль тогтоомжийг мөрдөн хэрэгжүүлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох “Шинээр гарсан хууль тогтоомжууд, анхаарах асуудлууд” сэдвээр, Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Ууганбаяр “Хандив, тусламжтай холбоотой хууль эрх зүйн зохицуулалт”, “Зөрчлийн тухай хуульд боловсролын салбарт хамаарах асуудлууд” сэдвээр, Хүүхдийн эрх хамгаалал, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Ууганбаяр “Тушаалын эрх зүйн үндэс”, “Шүүхээс хөдөлмөрийн маргааныг хэрхэн шийдвэрлэж байгаа тухай” сэдвээр, Барилга хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Э.Баярмагнай “Барилга ашиглалтын дүрэм, Барилгын тухай хууль” сэдвээр тус тус зохион байгууллаа.

Сургалтын үеэр НБГ-ын дарга Ж.Гантулга захирал, эрхлэгч нарт хандан өөрийн хариуцсан байгууллага бүртээ МУ-ын Засгийн газрын болон Засаг даргын дэвшүүлсэн зорилтыг бүрэн хэрэгжүүлж, хууль журмыг мөрдөн, сахилга хариуцлагыг чанд сахиж, сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, сургалтын чанарыг сайжруулах, багш хүүхдийн хөгжлийг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ