БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Нийслэлийн Боловсролын газрын үйл ажиллагаатай танилцлаа
ОГНОО : 2019/02/21 УНШСАН: 1026
  

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Боловсролын газрын удирдлага, албан хаагчид, дүүргийн Боловсролын хэлтсүүдийн дарга нартай уулзаж тус газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтын үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын ерөнхий танилцуулга, 2019 онд нийслэлийн боловсролын салбарт хийгдэх ажлууд, хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар тус тус мэдээлэл хийж, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн удирдлагууд боловсролын бодлогын чиглэлээр санал хүсэлтээ илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нийслэлийн сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нараас Боловсролын тухай багц хууль, дүрэм журам, ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулагад нэмэлт өөрчлөлт оруулах болон элсэлтийн ерөнхий шалгалтын үйл ажиллагаа, сургалтын хэрэглэгдэхүүн, сурах бичгийн хүртээмжийг сайжруулах, сурагчдын улирлын амралтыг оновчтой болгох зэрэг асуудлууд дээр санал авч нэгтгэн яаманд ирүүлэхийг үүрэг болголоо.

         

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ