НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ХИМИ, БИОЛОГИ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАГШ НАРТ ГРАФИК СУРГАЛТ ЯВУУЛЛАА
ОГНОО : 2019/02/21 УНШСАН: 578

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН  ХИМИ, БИОЛОГИ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАГШ НАРТ ГРАФИК СУРГАЛТ ЯВУУЛЛАА

Нийслэлийн Хими, Биологи, Эрүүл мэндийн багш нарын ээлжит графикт сургалт нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн хурлын танхимд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус сургалтыг  багш нарын эрэлт хэрэгцээний судалгаанд үндэслэн НБГ-аас БМДИ, БҮТ-тэй хамтран зохион байгуулсан бөгөөд НБГ-ын мэргэжилтэн Ж.Батбилэг Төрөлжсөн олимпиад зохион байгуулах тухай, Үнэлгээний даалгаварт анализ хийх арга зүй болон цаг үеийн мэдээлэл,  БҮТ-ийн мэргэжилтэн Д. Энх-Амгалан Үнэлгээний даалгавар боловсруулах арга зүй”, БМДИ –ийн арга зүйч Э. Даваахүү Хичээлийн судалгааны арга зүй сэдвээр тус тус мэдээлэл хүргэж ажиллалаа.

Энэхүү сургалтад нийт 228 багш хамрагдсан бөгөөд сургалтын үеэр БСШУС сайдын А/425-р тушаал Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”-ын дагуу анги дэвших шалгалттай 6, 7, 8, 10, 11 дүгээр ангиудын нийслэлийн хими, биологийн хичээлийн улсын шалгалтын цахим даалгаварын сан боловсруулах сургагч багш нарын багийг бүрдүүлж цашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргалаа.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ