НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “УЛААНБААТАР ЛИГ” САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ОГНОО : 2019/02/21 УНШСАН: 358

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ

“УЛААНБААТАР ЛИГ” САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын аварга шалгаруулах “УЛААНБААТАР ЛИГ” сагсан бөмбөгийн тэмцээнийг нийслэлийн Нийтийн биеийн тамир спортын хороо, нийслэлийн Боловсролын газар, Монголын сагсан бөмбөгийн холбоо, ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЕТ-БАСКЕТ” төрийн бус байгууллагатай хамтран 2009 оны хичээлийн жилээс эхлэн бага, дунд, ахлах насны ангилалаар 5 үе шаттай /сургууль, бүс, дүүрэг, нийслэл, олон улс/-гаар 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сарын 24-ний хооронд 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Энэхүү тэмцээнд нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын 121 сургуулийн охид, хөвгүүдийн 6413 багийн 85000 мянга гаруй сурагчид өрсөлдөж нийслэлийн шигшээ тэмцээнд насны ангилал бүрийн охид, хөвгүүдийн шилдэг 16 баг буюу нийт 96 багийн 1344 сурагч оролцлоо.

2018-2019 оны хичээлийн жилд амжилттай оролцсон БЗД-ийн Баатар хот Москвагийн нэрэмжит 33 дугаар сургуульд “НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР”-ын нэрэмжит шагнал “НЭГ САЯ” төгрөгийн батламжийг НЗД-ын орлогч Ш.Анхмаа, НБГ-ын мэргэжилтэн А.Гантулга нар гардуулав.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ