БАГА БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН ГРАФИКТ СУРГАЛТ БОЛЛОО
ОГНОО : 2019/02/20 УНШСАН: 276

БАГА БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН

ГРАФИКТ СУРГАЛТ БОЛЛОО

 

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын сургалтын менежерүүдийн графикт сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн “Оюуны Ундраа” цогцолбор сургууль дээр амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад бага боловсролын 154 сургалтын менежер хамрагдсан. Энэ удаагийн сургалтаар “DASH” төвийн тэргүүн Д.Нямсүрэн “Эелдэг харилцаа” сэдвээр хичээл зааж, дадлага ажил хийлээ. Тэрээр удирдах ажилтны ёс зүй, зөв харилцаа гэж юу болох, багууллагын харилцааны соёл, сургалтын менежерүүд багш нартайгаа  хэрхэн бие биеэ хүндэтгэн эелдэг харилцах талаар зөвлөгөө өглөө. Мөн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн талаар танилцуулга хийлээ. Цахим бүртгэлийг зохион байгуулахад гарч болох бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замуудын талаар хэлэлцүүлэг хийснээс гадна “Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” монгол хэлний олимпиадын II давааны зохион байгуулалтын  талаар чиглэл өглөө.

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ