НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС ЕБС-ИЙН МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН БАГШ НАРТ МЭРГЭЖИЛ, АРГАЗҮЙН ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ
ОГНОО : 2019/02/20 УНШСАН: 287

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС ЕБС-ИЙН МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН БАГШ НАРТ МЭРГЭЖИЛ, АРГАЗҮЙН ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

Хан-Уул, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, дунд ахлах ангийн сургалтын менежер, МХУЗ-ын багш нарт НБГ-ын мэргэжилтэн Р.Өлзийхүү “Амжилтын гараа-3” уралдааны Монгол хэлний шалгалтын дүн болон зөвлөмжийг танилцуулах, мэргэжлийн багш нарт мэргэжил, аргазүйн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэхээр 2019 оны 02 дугаар сарын 12-ноос 15-ны өдрүүдэд дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран ажиллаа.

 Монгол Улсын гавьяат багш Б.Баяртогтох “Зөв бичих хялбар арга”,  Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор М.Базаррагчаа “Өгүүлбэр зүйн хичээлийг ерөнхий боловсролын сургуульд  заах нь” сэдвээр сургалт зохион байгуулаа. Сургалтад 125 МХБУЗ-ын багш, 32 сургалтын менежер, захирал хамрагдан санал солилцон, уулзалт ярилцлагад оролцлоо.

 Хан-Уул дүүргийн БЦС,15,52,18,115,75,32,34 дүгээр сургуулиудын монгол хэлний багш нарт нэгж дээр нь зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэн ажиллалаа.

 Хан-Уул дүүргийн монгол хэлний судлагдахууныг 15 дугаар сургуулийн захирал Ө.Шүрэнцэцэг, Чингэлтэй дүүргийн МХБУЗ-ын судлагдахууныг 17 дугаар сургуулийн захирал Б.Чимгээ нар хариуцан ажиллах үүрэг хүлээн цаашид МХУЗ-ын багш нартай хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ