Нийслэлийн Боловсролын салбарын статистик мэдээ, мэдээлэл хариуцсан зарим мэргэжилтнүүдэд шагнал гардууллаа
ОГНОО : 2019/02/02 УНШСАН: 1262

Нийслэлийн Боловсролын салбарын статистик мэдээ, мэдээлэл хариуцсан зарим мэргэжилтнүүдэд шагнал гардууллаа

 

Өнөөдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Шороон гахай жилийн босгон дээр НБГ-ын дарга Ж.Гантулга нийслэлийн боловсролын салбарт статистик мэдээ, мэдээллийн ахиц, үр дүнг сайжруулах, арга аргачлалыг боловсронгуй болгох чиглэлээр санаачилгатай ажиллан боловсролын шинэчлэлд хувь нэмэр оруулсан НБГ-ын болон ДБХ-ийн статистик мэдээ хариуцсан зарим мэргэжилтнүүдэд МУЗГ-ын болон Үндэсний статистикийн хорооны шагнал гардууллаа.

МУ-ын Засгийн газрын шагнал “Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр НБГ-ын Мэдээллийн сан, статистик мэдээ хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Мөнхбилэг, Үндэсний статистикийн хорооны “Хүндэт жуух”-аар БГД-ийн БХ-ийн Статистик мэдээ, ХШҮ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Баярсайхан, ХУД-ийн БХ-ийн Статистик мэдээ, ХШҮ хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Батбаяр нар тус тус шагнагдлаа. Шагнал авсан мэргэжилтнүүддээ баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ